ХӨХЭ гэж хэн бэ ?

ХӨХЭ хүрээлэн нь олон нийттэй харилцах буюу public relations /PR/, медиа бодлого төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, медиа анализ дүгнэлт хийх, сургалт, судалгаа, медиа мониторингийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага билээ. Байгуулагдаад 9 жил болох хугацаандаа төрийн болон хувийн хэвшил, улс төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувь хүний захиалгаар дээрх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд нэр хүндтэй үзүүлж үүрэг хариуцлагаа биелүүлж ирсэн туршлагатай хамт олон.

Сонин

Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сонингийн мэдээллээ харах боломжтой. Сонингийн мэдээллийг огноо,гарчиг, агуулга, өнгө аяс, оролцогч, мэдээллийн төрөл, үйл явдал, сэдвээр харах бөгөөд захиалагчийн хүссэн мэдээлэл дижитал хэлбэрээр бүрэн эхээрээ хадгалах болно. Захиалагч татаж авах боломжтой. Мөн архивыг үзэх хугацааг өөрийн хүссэнээр тохируулан мэдээллээ харна.

Мэдээллийн сайт

Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сайтын мэдээллээ харах боломжтой. Мэдээллийн архивыг үзэх хугацааг өөрийн хүссэнээр тохируулан харна. Сайтын мэдээллийг үзэхдээ сонин, телевиз шиг дарж орж агуулга, өнгө аяс, үйл явдлаар зэргээр харахгүй линк дээрээ дарахад шууд үндсэн мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн мэдээлэл нээгдэх болно.

Сошиал

Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сошиал мэдээллээ харах боломжтой. Сошиалийн мэдээллийг үзэхдээ сонин, телевиз шиг дарж орж агуулга, өнгө аяс, үйл явдлаар зэргээр харахгүй линк дээрээ дарахад шууд твиттерийн үндсэн жиргээ, фэйсбүүкийн пост нээгдэх болно.

Сэтгүүл

Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сэтгүүлийн мэдээллээ харах боломжтой. Сэтгүүлийн мэдээллийг огноо,гарчиг, агуулга, өнгө аяс, оролцогч, мэдээллийн төрөл, үйл явдал, сэдвээр харах бөгөөд захиалагчийн хүссэн мэдээлэл дижитал хэлбэрээр бүрэн эхээрээ хадгалах болно. Захиалагч татаж авах боломжтой. Мөн архивыг үзэх хугацааг өөрийн хүссэнээр тохируулан мэдээллээ харна.

Телевиз

Mонитор программд нэвтрэх эрх авсан бол хүссэн хугацаандаа хэдэн ч удаа орж захиалгат мэдээллээ авч болно. broadcast TV үйлчилгээг сонгож боловсруулах цаг хугацааг тааруулж хүссэн хугацаанд телевизээр явсан мэдээллийн жагсаалтыг харна. Дэлгэрэнгүй харахыг хүссэн линкээ сонгоод дарахад тухайн мэдээллийн явсан цаг хугацаа /эхэлсэн дууссан/, мэдээний агуулга, Сонгосон хаягийн нарийвчилсан мэдээллийг авахыг хүсвэл илэрцийн /hyper/ линк дээр даран телевизийн цагийн хуваарь руу шилжинэ. Бүх телевизийн сувгийн оновчтой хуваарь, толгой компани, ангиллын хараат бус байдал, хугацаа зэргийг харах боломжтой. Мөн эфирийн зурган дээр дарснаар гарсан нэвтрүүлгийг шууд үзэх болон татаж авч болно. Завсарлагааны төрөл, өдрийн ангилал, хөтөлбөр гэх нэмэлт шүүлтүүрүүд нь зорилтот үр дүнгээ харах тайланг бэлдэхэд тусална