ХӨХЭ гэж ?

ХӨХЭ хүрээлэн нь олон нийттэй харилцах буюу public relations /PR/, медиа бодлого төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, медиа анализ дүгнэлт хийх, сургалт, судалгаа, медиа мониторингийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага билээ. Байгуулагдаад 9 жил болох хугацаандаа төрийн болон хувийн хэвшил, улс төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувь хүний захиалгаар дээрх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд нэр хүндтэй үзүүлж үүрэг хариуцлагаа биелүүлж ирсэн туршлагатай хамт олон.

Бизнесийн судалгаа

Бид Монгол улсын эдийн засаг, бизнесийн зах зээл, багтаамж, өрсөлдөгчийн судалгааг хийж гүйцэтгэдэг. Бизнесийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, нийлүүлэлтийн байдал, бизнесийн нөхцөл боломж болон худалдан авалтын шийдвэр гаргалтын тухай мэдээллийг цуглуулах тасралтгүй үйл ажиллагаа юм. Энэхүү мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг шинжлэх үйл ажиллагаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг тодруулах төдийгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн өөрчлөлт, шинэчлэлт хийх, худалдан авалтын нэмэлт үйлчилгээнүүд, урамшууллын бодлого зэрэг шийдвэр гаргахад ашиглагдаж байдаг. Байгууллага шинэ зах зээлд ажиллах, хэрэглэгчээ таних, шинэ боломжийг хайхад шаардлагатай бүх мэдээллээр хангах. Хөрөнгө оруулалтын үр ашиг, эрсдэл, хэрэглээ, нөхцөл боломжийг тодорхойлж стратеги төлөвлөлт гаргана. Маркетинг борлуулалт, идэвхижүүлэлтийн хөтөлбөр гаргах, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ юм.

Нийгмийн судалгаа

Ажиглалт, туршилт, харьцуулалт, өөрийн мэргэжлийн онцлог, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, хөгжлийг харьцуулах. Үүний үр дүнд дүн шинжилгээ хийх юм.

• Асуумж: Мэдээлэл цуглуулагч буюу ярилцлага авагч нь респондент буюу судалгаанд хамрагдагчтай шууд харилцаанд орохгүйгээр цаасан хэлбэрээр өгсөн асуумжийн хуудсыг бөглүүлж судалгааны мэдээлэл авах арга юм.

• Ганцаарчилсан ярилцлага: Судлаач респонденттэй шууд харилцаанд орж, судалгааны мэдээллийг ярилцаж авдаг арга юм. Энэ тохиодолд респондентийн санал бодлыг асуумжийн агуулгаас хамаарахгүйгээр нээлттэй авах боломж бүрддэг.

• Стандарт ярилцлага: Хатуу тогтоосон асуултад респондент бодож байж хариулт өгдөг арга юм. Судалгааны мэдээллийг урьдчилан боловсруулсан, хатуу тогтоосон арга хэрэгслээр авна.

• Хагас стандарт ярилцлага: Судалгаагаар зайлшгүй шаардлагатай мэдээллийг авахдаа судалгааны сэдэвтэй холбоотойгоор респондентийн зүгээс гаргасан санал бодлыг орхигдуулдаггүй арга юм.

• Чөлөөт ярилцлага: Судалгааны зорилгоос хамаарч судлаач хатуу тогтоосон арга хэрэгсэл ашиглахгүйгээр мэдээлэл авдаг арга юм. Энэ тохиолдолд ярилцлага авагч судалгааны мэдээлэл авах асуултуудыг өөрийнхөөрөө асууж, хариултыг бүрэн тэмдэглэсэн байх шаардлагатай.

• Утсаар санал авах арга: Респондентээс мэдээлэл авахдаа телефон утас ашиглаж утасны цаанаас ярилцаж, хариулт авдаг арга юм. Урьдчилан сонгосон эсвэл тохиолдлоор сонгосон утасны дугаар руу залгаж судалгааны түүвэр хийдэг. Хүн ам төвлөрссөн тодорхой нэг цэгийг сонгож судалгаа хийдэг. Энэ аргын давуу тал нь шуурхай байхаас гадна эдийн засгийн хэмнэлттэй байдаг.

• Фокус бүлэг: Судалгааны судлах зүйлийн хүрээнд тухайн бүлгийн гүнзгийрсэн төсөөллийг, ойлголт, хандлагыг судалдаг арга зүй юм. Фокус бүлгийг 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийдэг бөгөөд модератор /хөтлөгч/ -ийн удирдлага доор бүлгийн анхаарлыг ярилцаж буй сэдэв, түүний хүрээнд төвлөрүүлсэн хэлэлцүүлэг хэлбэрээр явуулдаг.

Улстөрийн судалгаа

Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй уялдуулан улс төрийн судалгаа болон энэ төрлийн бүтээгдэхүүнээ шинэ арга зүй, дэвшилтэт технологи ашиглан та бүхэнд хүргэж байна. Улс төрийн чиглэлээрх тоон болон чанарын судалгааг явуулах арга зүй, стандарт, техник технологи, орчин зэрэг зүйлс бүгд манай компанид бүрдсэн. Тухайлбал, фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах олон улсын стандартад нийцсэн зориулалтын өрөө, утсаар судалгаа авах Call center гэх мэт. Нийгэм, улс төрд болж буй аливаа асуудлаар олон нийтийн болон тухайн бүлгийн санал бодлыг богино хугацаанд судлахад бүлгийн ярилцлага болон телефон судалгаа нь их үр дүнтэй байдаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зэрэг Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх. Захиалагч, судалгаанд оролцогчийн талаарх мэдээллийн нууцыг чандлан хадгалах. Судалгааны нийтлэг арга зүй, ёс зүйг баримтлах, энэ чиглэлийн судалгаанд ашиглагддаг дэвшилтэт арга, технологийг ашиглах. Хөндлөнгийн нөлөөнд үл автах, мэдээлэл нь үнэн бодитой байх. Цаг хугацаанд нь, түргэн шуурхай мэдээллийг цуглуулж, нэгтгэн дүгнэх зэрэг зарчмыг баримталдаг.