Нийгмийн мэдээ, блог, видео, форум, тойм болон бусад олон зүйлсийн брэндийн талаарх мэдээлэлд шууд хандах. 

     

     Бидний тухай     Үйлчилгээ

    Man waiting at the airport

    ХӨХЭ гэж хэн бэ ?


    ХӨХЭ хүрээлэн нь олон нийттэй харилцах буюу public relations /PR/ , медиа бодлого төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, медиа анализ дүгнэлт хийх, сургалт, судалгаа, медиа мониторингийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага билээ. Байгуулагдаад 9 жил болох хугацаандаа төрийн болон хувийн хэвшил, улс төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувь хүний захиалгаар дээрх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд нэр хүндтэй үзүүлж үүрэг хариуцлагаа биелүүлж ирсэн туршлагатай хамт олон.


     

    Media Monitoring

    Сошиал

    Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сошиал мэдээллээ харах боломжтой. Сошиалийн мэдээллийг үзэхдээ сонин, телевиз шиг дарж орж агуулга, өнгө аяс, үйл явдлаар зэргээр харахгүй линк дээрээ дарахад шууд твиттерийн үндсэн жиргээ, фэйсбүүкийн пост нээгдэх болно..

    Сэтгүүл

    Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сэтгүүлийн мэдээллээ харах боломжтой. Сэтгүүлийн мэдээллийг огноо,гарчиг, агуулга, өнгө аяс, оролцогч, мэдээллийн төрөл, үйл явдал, сэдвээр харах бөгөөд захиалагчийн хүссэн мэдээлэл дижитал хэлбэрээр бүрэн эхээрээ хадгалах болно. Захиалагч татаж авах боломжтой. Мөн архивыг үзэх хугацааг өөрийн хүссэнээр тохируулан мэдээллээ харна..

    Телевиз

    Mонитор программд нэвтрэх эрх авсан бол хүссэн хугацаандаа хэдэн ч удаа орж захиалгат мэдээллээ авч болно. broadcast TV үйлчилгээг сонгож боловсруулах цаг хугацааг тааруулж хүссэн хугацаанд телевизээр явсан мэдээллийн жагсаалтыг харна. Дэлгэрэнгүй харахыг хүссэн линкээ сонгоод дарахад тухайн мэдээллийн явсан цаг хугацаа /эхэлсэн дууссан/, мэдээний агуулга, Сонгосон хаягийн нарийвчилсан мэдээллийг авахыг хүсвэл илэрцийн /hyper/ линк дээр даран телевизийн цагийн хуваарь руу шилжинэ. Бүх телевизийн сувгийн оновчтой хуваарь, толгой компани, ангиллын хараат бус байдал, хугацаа зэргийг харах боломжтой. Мөн эфирийн зурган дээр дарснаар гарсан нэвтрүүлгийг шууд үзэх болон татаж авч болно. Завсарлагааны төрөл, өдрийн ангилал, хөтөлбөр гэх нэмэлт шүүлтүүрүүд нь зорилтот үр дүнгээ харах тайланг бэлдэхэд тусална. 

    Сонин

    Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сонингийн мэдээллээ харах боломжтой. Сонингийн мэдээллийг огноо,гарчиг, агуулга, өнгө аяс, оролцогч, мэдээллийн төрөл, үйл явдал, сэдвээр харах бөгөөд захиалагчийн хүссэн мэдээлэл дижитал хэлбэрээр бүрэн эхээрээ хадгалах болно. Захиалагч татаж авах боломжтой. Мөн архивыг үзэх хугацааг өөрийн хүссэнээр тохируулан мэдээллээ харна.

    Мэдээллийн сайт

    Mонитор программд нэвтрэх эрх авсан та хүссэн хугацаагаар сайтын мэдээллээ харах боломжтой. Мэдээллийн архивыг үзэх хугацааг өөрийн хүссэнээр тохируулан харна. Сайтын мэдээллийг үзэхдээ сонин, телевиз шиг дарж орж агуулга, өнгө аяс, үйл явдлаар зэргээр харахгүй линк дээрээ дарахад шууд үндсэн мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн мэдээлэл нээгдэх болно.

    Судалгаа

    Бизнесийн судалгаа

    Бид Монгол улсын эдийн засаг, бизнесийн зах зээл, багтаамж, өрсөлдөгчийн судалгааг хийж гүйцэтгэдэг. Бизнесийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, нийлүүлэлтийн байдал, бизнесийн нөхцөл боломж болон худалдан авалтын шийдвэр гаргалтын тухай мэдээллийг цуглуулах тасралтгүй үйл ажиллагаа юм. Энэхүү мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг шинжлэх үйл ажиллагаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг тодруулах төдийгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн өөрчлөлт, шинэчлэлт хийх, худалдан авалтын нэмэлт үйлчилгээнүүд, урамшууллын бодлого зэрэг шийдвэр гаргахад ашиглагдаж байдаг. Байгууллага шинэ зах зээлд ажиллах, хэрэглэгчээ таних, шинэ боломжийг хайхад шаардлагатай бүх мэдээллээр хангах. Хөрөнгө оруулалтын үр ашиг, эрсдэл, хэрэглээ, нөхцөл боломжийг тодорхойлж стратеги төлөвлөлт гаргана. Маркетинг борлуулалт, идэвхижүүлэлтийн хөтөлбөр гаргах, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ юм.

    Нийгмийн судалгаа

    Ажиглалт, туршилт, харьцуулалт, өөрийн мэргэжлийн онцлог, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, хөгжлийг харьцуулах. Үүний үр дүнд дүн шинжилгээ хийх юм.

    • Асуумж: Мэдээлэл цуглуулагч буюу ярилцлага авагч нь респондент буюу судалгаанд хамрагдагчтай шууд харилцаанд орохгүйгээр цаасан хэлбэрээр өгсөн асуумжийн хуудсыг бөглүүлж судалгааны мэдээлэл авах арга юм.

    • Ганцаарчилсан ярилцлага: Судлаач респонденттэй шууд харилцаанд орж, судалгааны мэдээллийг ярилцаж авдаг арга юм. Энэ тохиодолд респондентийн санал бодлыг асуумжийн агуулгаас хамаарахгүйгээр нээлттэй авах боломж бүрддэг.

    • Стандарт ярилцлага: Хатуу тогтоосон асуултад респондент бодож байж хариулт өгдөг арга юм. Судалгааны мэдээллийг урьдчилан боловсруулсан, хатуу тогтоосон арга хэрэгслээр авна.

    • Хагас стандарт ярилцлага: Судалгаагаар зайлшгүй шаардлагатай мэдээллийг авахдаа судалгааны сэдэвтэй холбоотойгоор респондентийн зүгээс гаргасан санал бодлыг орхигдуулдаггүй арга юм.

    • Чөлөөт ярилцлага: Судалгааны зорилгоос хамаарч судлаач хатуу тогтоосон арга хэрэгсэл ашиглахгүйгээр мэдээлэл авдаг арга юм. Энэ тохиолдолд ярилцлага авагч судалгааны мэдээлэл авах асуултуудыг өөрийнхөөрөө асууж, хариултыг бүрэн тэмдэглэсэн байх шаардлагатай.

    • Утсаар санал авах арга: Респондентээс мэдээлэл авахдаа телефон утас ашиглаж утасны цаанаас ярилцаж, хариулт авдаг арга юм. Урьдчилан сонгосон эсвэл тохиолдлоор сонгосон утасны дугаар руу залгаж судалгааны түүвэр хийдэг. Хүн ам төвлөрссөн тодорхой нэг цэгийг сонгож судалгаа хийдэг. Энэ аргын давуу тал нь шуурхай байхаас гадна эдийн засгийн хэмнэлттэй байдаг.

    • Фокус бүлэг: Судалгааны судлах зүйлийн хүрээнд тухайн бүлгийн гүнзгийрсэн төсөөллийг, ойлголт, хандлагыг судалдаг арга зүй юм. Фокус бүлгийг 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийдэг бөгөөд модератор /хөтлөгч/ -ийн удирдлага доор бүлгийн анхаарлыг ярилцаж буй сэдэв, түүний хүрээнд төвлөрүүлсэн хэлэлцүүлэг хэлбэрээр явуулдаг.

    Улстөрийн судалгаа

    Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй уялдуулан улс төрийн судалгаа болон энэ төрлийн бүтээгдэхүүнээ шинэ арга зүй, дэвшилтэт технологи ашиглан та бүхэнд хүргэж байна. Улс төрийн чиглэлээрх тоон болон чанарын судалгааг явуулах арга зүй, стандарт, техник технологи, орчин зэрэг зүйлс бүгд манай компанид бүрдсэн. Тухайлбал, фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах олон улсын стандартад нийцсэн зориулалтын өрөө, утсаар судалгаа авах Call center гэх мэт. Нийгэм, улс төрд болж буй аливаа асуудлаар олон нийтийн болон тухайн бүлгийн санал бодлыг богино хугацаанд судлахад бүлгийн ярилцлага болон телефон судалгаа нь их үр дүнтэй байдаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зэрэг Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх. Захиалагч, судалгаанд оролцогчийн талаарх мэдээллийн нууцыг чандлан хадгалах. Судалгааны нийтлэг арга зүй, ёс зүйг баримтлах, энэ чиглэлийн судалгаанд ашиглагддаг дэвшилтэт арга, технологийг ашиглах. Хөндлөнгийн нөлөөнд үл автах, мэдээлэл нь үнэн бодитой байх. Цаг хугацаанд нь, түргэн шуурхай мэдээллийг цуглуулж, нэгтгэн дүгнэх зэрэг зарчмыг баримталдаг.

    Сургалт

    Сургалтын алба нь сургалтын өвөрмөц технологи буюу дадлага давамгайлсан аргаар төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын маркетингийн болон олон нийттэй харилцах менежер, ажилтан албан хаагчид, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн салбарынханд зориулан захиалгат сургалт явуулж байна . Сүүлийн үеийн онол практикт хэрхэн ашиглах талаар дадлага олгох, шинэлэг хандлагаар судалгааны баазад тулгуурлан тухайн салбарт тохирсон сургалтын стратегийг боловсруулж, орчныг тодорхойлж байж сургалтаа илүү үр дүнтэй явуулж байна.

    Бүртгэл үүсгэх

    Түлхүүр үг тодорхойлох.

    Нэвтрэх

    Телевиз, Сонин, Сайт хандалт хийх.

    Мониторинг

    Өдөр тутмын мэдээлэл үзэх.

    Тайлан

    Өдөр, Долоо хоног, Сараар тайлан боловсруулах.